|

Галзуу өвчний гаралт 38.1 хувиар буурчээ

 

Архангай, Баян-Өлгий,  Ховд,  Хөвсгөл,  Хэнтий,  Өвөрхангай,  Өмнөговь, Говь-Алтай, Дундговь, Дорноговь,  Завхан, Сэлэнгэ  аймгийн 25 сум,  нийслэлийн  4  дүүргээс  галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт 60 тохиолдол мэдээлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 38.1 хувиар буурчээ.

Ховд аймгийн Мөст сумын 2-р багт 5 дугаар сарын 15-ны өдөр малчин айлын 15 үхэрт мал  амьтны  галзуу  өвчний  шинж  тэмдэг  илэрч,  дээж  авч  Аймгийн  ХХААГазрын төв лабораторийн  шинжилгээгээр  галзуу  өвчнөөр  өвчилсөн  болох  нь  тогтоогдсон  байна.  Сумын  голомт  хяналтын  эмч,  хүн  амд  биеийн  үзлэг  хийж,  галзуу  өвчнөөс  сэргийлэх, сургалт сурталчилгаа хийжээ.


Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Бүгдгээн багийн "Хавчгийн шар булаг” гэдэг газар 5 дугаар сарын 29-ны өдөр малчин айлын 1 ишигт мал амьтны галзуу өвчний шинж тэмдэг илэрч, дээж авч Аймгийн МЭАЦЛ-ийн галзуу өвчнөөр өвчилсөн болох тогтоогдсон байна. 

Тус суманд 14 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэм тогтоосон-1110 мкв талбайг халдваргүйжүүлж, Голомтот  нутгийн  43  өрхийн  143  хүн  амд  галзуу  өвчнөөс  сэргийлэх  сургалт, сурталчилгаа хийж 123 хурга, ишиг, 590 хонь, ямаа болон 35 айлын 49 нохойг вакцинжуулав.

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 5-р багт 5 дугаар сарын 24-ны өдөр малчин айлын 1 үхэрт мал амьтны галзуу өвчний шинж тэмдэг илэрч, дээж авч Аймгийн ХХААГазрын төв  лабораторийн  шинжилгээгээр  галзуу  өвчнөөр  өвчилсөн  болох тогтоогдсон  байна. Голомтот  нутгийн  1  өрхийн  8  хүнд  үзлэг  хийж,  галзуу  өвчнөөс  урьдчилан  сэргийлэх, сургалт сурталчилгаа хийж, 1 хүнд галзуу өвчний эсрэг вакцин урьдчилан сэргийлэх тунгаар хийв.

1 сэтгэгдэл