|

Архангай аймгийн хүн ам өсчээ

Архангай аймгийн хүн ам өсчээ

 

Архангай/МОНЦАМЭ/. Архангай аймаг 2018оны эцэст урьдчилсан дүнгээр 27.9мянган өрхийн 95.9мянган хүн амтай гэж тоологджээ. Энэ нь хоёр жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 1500 орчим хүнээр нэмэгдсэн байгаа юм. Нийт хүн амын49.9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа юм.

 

Өрх, хүн амыг байршлаар нь авч үзвэл нийт өрхийн18.2хувь нь буюу 5.4мянган өрхийн17.5мянган хүн сумын төвд, 23хувь буюу6.1мянган өрхийн 22.1мянган хүн аймгийн төвд оршин сууж байна.Аймгийн дүнгээр өрхийн дундаж ам бүл 3.4 байгаа ба хүн амын нягтрал 1 км2-д 1.7буюу сийрэг байна гэж гарчээ.

 

Нийт өрх дотор 18 хүртэл насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй 1590 өрх байна. Харин 2096 ганц бие өндөр настан өрх байгаагийн 72.5 хувь нь 55 ба түүнээс дээш насны эмэгтэй байгаа ажээ.

 

 

Аймгийн хэмжээгээр 90-99 настай 91 хүн, 100-аас дээш настай 6 хүн байна.


3 сэтгэгдэл