|

Америкийн хамгийн өндөр настай иргэн таалал төгсжээ

Америкийн хамгийн өндөр настай иргэн таалал төгсжээ

Америкийн хамгийн өндөр настай иргэн, Охайо мужийн Кливленд-Хайтс хотын оршин суугч эмэгтэй Лесси Браун 114 насандаа таалал төгссөн тухай "cleveland.com” цахим хуудас мэдээлжээ.

Лесси Брауны охин Верлин Уилсоны ярьж байгаагаар, Браун орон нутгийн цагаар 10:45 цагт гэртээ нас баржээ.

"Эмээгийн урт удаан насалсны нууц нь чихэрлэг төмс болон түүний бурханд итгэх итгэл байсан юм” гэж Лесси Брауны ач охин ярьсан байна.

Лесси Браун 113 настай байхдаа АНУ-ын хамгийн өндөр настай иргэнээр тодорчээ. Тэрбээр Атланта хотод 1904 онд төрсөн бөгөөд 18 насандаа Охайо муж руу шилжиж 5 хүүхэдтэй болсон байна. 

montsame.mn

0 сэтгэгдэл