|

Их Британийн хамгийн өндөр настай ихрүүд 102 нас хүрчээ

Их Британийн хамгийн өндөр настай ихрүүд 102 нас хүрчээ

Их Британийн  хамгийн өндөр настай ихрүүд арваннэгдүгээр сарын 20-нд 102 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ. Ихэр эгч, дүүс болох Филлис Жонес, Айрен Крамп нар нь 1916 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр хоорондоо 25 минутын зайтай хорвоод мэндэлсэн байна.

Ихрүүдийн ийн урт насалж, ухаан санаа нь цэлмэг байгаагийн гол нууц нь загасны мах иддэгтэй  холбоотой гэж үздэг аж.

Ихрүүд 100 насныхаа төрсөн өдрөөр Хатан хаан Елизаветаас ил захидал хүлээж авч байжээ. Одоогоор  Их Британийн хамгийн өндөр настай хүн 112 насыг зооглож байгаа бол, дэлхийн хамгийн өндөр настай ихрүүд 104 нас хүрч байсан гэнэ.

1 сэтгэгдэл