|

Дэлхийн улсууд HUAWEI утаснаас татгалзаж эхэллээ

Дэлхийн улсууд HUAWEI утаснаас татгалзаж эхэллээ

Хятадын гар утасны үйлдвэрлэл хүчээ авч, дэлхийн зах зээл дэх байр сууриа улам л бэхжүүлж байна. Гэвч улс орнууд хятадын гар утаснаас татгалзах хоригоо ээлж дараалан тавьсаар байна. Шалтгаан нь хятадын утаснууд хэрэглэгчийнхээ талаарх мэдээллийг нууцаар дамжуулдаг гэх мэдээлэлтэй холбоотой юм.

 

АНУ-ын төрийн албанд хятадын үйлдвэрийн Huawei, ZTE загварын гар утсыг хэрэглэхийг хориглосон тушаалыг Ерөнхийлөгч Дональд Трамп гаргаад удаагүй байна. Тэгвэл АНУ-ын энэ шийдвэрийн дараа Их Британий BT group 5G сүлжээндээ Huawei компанийн тоног төхөөрөмжийг ашиглахгүй байх шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргалаа.

Хамгийн сүүлд гэхэд Японы Засгийн газар Huawei компанийн төхөөрөмжийг ашиглахгүй гэсэн шийдвэрээ өчигдөр танилцууллаа.

Одоогоор Европын 15, Ойрх дорнодын 5 Азийн 3 оператор компани 5G сүлжээнд шилжихдээ Хятадын компанийг ашиглана гэж мэдэгдсэн хэдий ч тангуулын байгууллагуудын зөвлөмжийн дагуу зарим  улс нь энэ мэдэгдлээсээ татгалзаж эхэлсэн тухай олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлж эхэллээ.

0 сэтгэгдэл