Канадын шүүх "Huawei” компанийн санхүү эрхэлсэн захирал Мэн Ваньжоугийн хэргийн шүүх хурлыг ирэх даваа гараг хүртэл хойшлуулсан тухай "Star Vancouver” сонин мэдээлэв.
Тус сонины мэдээлснээр, гэртээ байнга байх, хөл хорих цаг тогтоох, бүх паспортоо өгөх, байршил тогтоох системээр хянах зэрэг Мэн Ваньжоуг батлан даалтаар суллах 12 нөхцөлийг түүний өмгөөлөгч санал болгосон байна.
Санал болгосон нөхцөлүүдийн талаар амралтын өдрүүдэд бодолцож үзэх шийдвэрийг шүүгч гаргажээ. Түүнчлэн Мэн Ваньжоугийн өмгөөлөгч ирэх даваа гарагт батлан даалтаар суллах саналын асуудлаар нэмэлт мэдээлэл өгөх аж.
"Huawei” компанийг үүсгэн байгуулагч Жэнь Жэнфэягийн охин Мэн Ваньжоуг Канадын Ванкувер хотод баривчлан саатуулсан тухай өмнө нь мэдээлсэн билээ. Түүнийг Ираны эсрэг авсан Америкийн хориг арга хэмжээг зөрчсөн гэх хэрэгтэй холбогдуулан АНУ-ын талын хүсэлтээр баривчилсан юм. Мэн Ваньжоуг баривчлан саатуулсан явдлыг Канад дахь БНХАУ-ын элчин сайдын яам хүнийг эрхийг зөрчсөн явдал гэж үзэж байгаа юм.
montsame.mn
0 сэтгэгдэл