|

“Huawei”-н санхүүгийн захирлыг баривчилсантай холбогдуулан БНХАУ эсэргүүцлээ илэрхийлэв

“Huawei”-н санхүүгийн захирлыг баривчилсантай холбогдуулан БНХАУ эсэргүүцлээ илэрхийлэв

БНХАУ-ын харилцаа холбооны "Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг Канад баривчилсантай холбоотойгоор
тус улсын Оттава хот дахь БНХАУ-ын Элчин сайдын яам эсэргүүцлээ илэрхийлжээ. Энэ тухай Хятадын ЭСЯ-ны цахим хуудаст мэдээлсэн байна.

"АНУ эсвэл Канадын ямар нэг хуулийг зөрчөөгүй байхад Хятадын иргэнийг Канадын эрх баригчид Америкийн хүсэлтээр баривчиллаа. Хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа ийм үйлдлийг Хятадын тал эрс эсэргүүцэж байна. Хууль зөрчсөн үйлдлээ нэн даруй засч, хатагтай Мэн Ваньжоугийн хувийн эрх чөлөөг сэргээхийг Бээжин уриалж байна” гэж мэдээлэлд дурджээ.

"Үйл явдал цаашид хэрхэн өрнөхийг Хятад улс анхааралтай ажиглаж, иргэдийнхээ хууль ёсны эрх, ашиг сонирхлыг шийдэмгий хамгаалахын тулд бүхий л арга хэмжээг авна” гэж цохон тэмдэглэсэн байна.

"Huawei” компанийн санхүүгийн захирал Мэн Ваньчжоуг Канадад баривчлагдсан тухай "The Globe and Mail” сонинд урьд нь мэдээлсэн юм. Тус сонинд мэдээлснээр, түүнийг Иранд авсан Америкийн хориг арга хэмжээг зөрчсөн гэх хэрэгтэй холбогдуулан АНУ-ын талын хүсэлтээр баривчилсан байна.

0 сэтгэгдэл