|

Дональд Трамп зарим салбараа АНУ-аас гаргахаа мэдэгдсэн "Harley Davidson" компанийг шүүмжиллээ

Дональд Трамп зарим салбараа АНУ-аас гаргахаа мэдэгдсэн "Harley Davidson" компанийг шүүмжиллээ

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Harley Davidson" компанийнханд хандаж амжилт ашиг авчирч өгсөн хүмүүстэйгээ АНУ-д 100 хувь үлдэх ёстой гэж анхааруулсан байна.

Тэрбээр олон нийтийн сүлжээ твиттер дэх хуудсаараа дамжуулж хэрэв "Harley Davidson" зарим үйлдвэрээ АНУ-гаас гаргах юм бол бид ч, үйлчлүүлэгчид чинь ч, өрсөлдөгчид чинь ч санаж явах болно шүү гээд үйлдвэрлэгчдэдээ зориулж их зүйл хийж байхад ийм хариу барилаа гэж бухимдаж байгаагаа илэрхийлсэн байна. 

Бид өмнө нь "Harley Davidson" мотоцикл үйлдвэрлэгч АНУ-ын компани Европын Холбооны зүгээс ногдуулах болсон импортын гаалийн татвараас  болоод үйлдвэрийн зарим салбараа АНУ-аас нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байгаа тухай мэдээлсэн.

Дахин сануулахад, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ган, хөнгөн цагааны импортод гаалийн татвар ногдуулах шийдвэр гаргасны хариуд Европын  Холбоо АНУ-ын бараа  бүтээгдэхүүнд  мөн импортын гаалийн татвар ногдуулахаар шийдвэрлэсэн юм.  Тодруулбал, Европын Холбоо өнгөрсөн долоо хоногт АНУ-аас нийлүүлж байгаа мотоциклуудын импортын гаалийн татвар 6 хувь байсныг шууд 31 хувь болгож нэмэгдүүлсэн юм. 

Үүнээс болж "Harley Davidson"-ий АНУ-аас Европ руу гаргадаг нэг мотоциклийн үнэ л гэхэд 2.2  мянган долларт хүрч нэмэгдэхээр байгааг, мөн   жилд 100 сая ам.долларын нэмэлт зардал гарахаар байгааг мэдэгдсэн юм. Тиймээс "Harley Davidson" мотоциклоо Европын Холбооны хэрэглэгчдэд  урьдын адил хүртээмжтэй боломжийн үнэтэй байлгахын тулд ийм шийдвэр гаргаж байгаагаа мэдэгдсэн байна.

0 сэтгэгдэл