|

“НОЁН УУЛ”-ЫН ШҮҮХ ХУРАЛ НЭХЭМЖЛЭГЧИЙН ХҮСЭЛТЭЭР ХОЙШЛОГДЖЭЭ

“НОЁН УУЛ”-ЫН ШҮҮХ ХУРАЛ НЭХЭМЖЛЭГЧИЙН ХҮСЭЛТЭЭР ХОЙШЛОГДЖЭЭ

 

ийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр  10 цагт эхэлсэн "Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй АМГТГ-ын Кадастрын хэлтэст холбогдох шүүх хуралдаан нэхэмжлэгч "Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын тэргүүн О.Цэрэннадмидын хүсэлтээр  хойшлогджээ. 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч "Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Шижээравдан, Ж.Ганбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр,  гуравдагч этгээдээр  "Сентеррагоулд монголия” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хатанбат, түүний өмгөөлөгч Р.Мэндсайхан, гуравдагч этгээд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж буй УУХҮ-ийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Захиргаа,  удирдлагын газрын Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Т.Мөнхбаяр, иргэдийн төлөөлөгч Ч.Батчулуун нар оролцсон юм. 

Шүүх хуралдаанаас шүүхийн тогтоол гарч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  96 дугаар зүйлийн 96.2-т заасныг баримтлан ирээгүй оролцогчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулжээ.

Улмаар шүүх хуралдааныг ирэх хоёрдугаар сарын 07-ны өдрийн 09 цагт хийхээр товлосон байна.

Г.Зул

0 сэтгэгдэл