Тэгвэл "Фортуна” Н.Батбаярыг суллах эсэхийг өнөөдөр шийдэх юм байна. Тэрбээр өмнө нь хоригдож шалгагдаж байсан ч, зүрхний өвчтэй гэсэн үндэслэлээр батлан даалтад гарч, гадуур шалгагдаж байсан. Тэгэхээр түүнийг ч бас батлан даалтад гаргах нь тодорхой гэж хэлэх эх сурвалж байгаа юм.
Сануулахад, Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн хоёрдугаар сарын 21-ний өдөр тэднээс байцаалт авч байгаад цагдан хорих шийдвэр гаргасан билээ. Хуулийн дагуу сэжигтнээр тооцон цагдан хорьсон тохиолдолд 14 хоног баривчлах заалттай байдаг. Тэгвэл энэ заалтын дагуу бол тэднийг гуравдугаар сарын 6-ны өдөр буюу өчигдөр суллах уу, эсвэл хорих хугацааг сунгах уу гэдгийг шийдэх ёстой байсан юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
1 сэтгэгдэл