|

Халхын Зая гэгээний тухай түүхэн дуулалт жүжиг тавина

 

 

 

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид халхын Зая гэгээний түүхэн дуулалт жүжгийг энэ ондоо багтаан тавихаар болж, сургуулилтдаа ороод байна.


 

Архангай аймгийн хөгжимт драмын театрын тайзнаа Архангай аймгийн онцлогийг харуулсан, аймгийнхаа алдар гавъяат нэртэй хүмүүсийн тухай түүхэн жүжиг тавьж байгаагүй юм. Харин халхын Зая гэгээний түүхэн дуулалт жүжиг нь анхных болж байгаа юм байна.


Архангай нутгийн төдийгүй монгол түмний бахархал Зая гэгээний түүхэн амьдралаас сэдэвлэсэн энэхүү жүжгийг бүтээж, хойч үедээ сэргээж таниулах нь зүйтэй гэдэг үүднээс энэхүү жүжгийн онцлон авчээ. Жүжгээрээ хүмүүжил, ёс суртахуун, төлөвшил, ёсзүйг хүмүүст үзүүлэхийг зорьжээ.

Яруу найрагч, болор цомын эзэн П.Нямлхагвын зохиолоор Зая гэгээний тухай түүхэн дуулалт жүжиг тавих санаачилгыг Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамц гаргаж, түүхийн зөвлөхөөр ажиллаж байна. Хөгжмийн зохиолчоор Эрдэнэмандал сумын уугуул, төрийн соёрхолт С.Соронзонболд, ерөнхий найруулагчаар "Цагаан лавай” чуулгын үүсгэн байгуулагч, ерөнхий найруулагч, дарга Д.Батболд, ерөнхий хормистрээр УДБЭЧ-ын ерөнхий хормистр н.Эрдэнэцог, үндэсний хөгжмийн багшаар СУИС-ийн морин хуурч багш н.Мөнхбат, бүжиг дэглээчээр СУИС-ийн багш н.Одбаяр нар ажиллаж байна.


Энэхүү жүжиг нь нийт 160.0 сая төгрөгөөр босч байгаа ба ирэх 12 дугаар сарын 10-нд нээлтээ хийхээр төлөвлөн ажиллаж байна.


25 сэтгэгдэл