|

Архангайн ОБГ-ын түүхийг харуулсан үзмэрүүд дэлгэгдлээ

 

Онцгой байдлын албаны түүхэн музейд өнөөдөр Архангай аймгийн Онцгой байдлын газрын түүхэн замнал, танилцуулга, бүтээл, урлал, хийж бүтээсэн бүтээлч ажлуудыг танилцуулах үзмэрүүд дэлгэгдлээ.

Түүнчлэн тус аймгийн онцлог, байгалийн үзэсгэлэн, есөн гайхамшгийн үүх түүхийг та эндээс үзэж болох юм.

Мөн Архангай аймгийн Онцгой байдлын албаны үе үеийн шилдэг, бүтээлч алба хаагчдын өөрсдийн гараар урласан бүтээлийн дээжис, цуглуулга, гаргасан амжилт бүтээлийн товчоонтой танилцах боломжтой.

Тус үзэсгэлэн энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.

Энэхүү үзэсгэлэнг ОБЕГ-ын Ахмадын холбоо санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд цаашид 21 аймгийн Онцгой байдлын газруудын түүхэн замналын үзэсгэлэн хуваарийн дагуу Онцгой байдлын албаны музейд дэлгэгдэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


159 сэтгэгдэл