|

Улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 61 малчин өрх өвөлжинө

 

 

Улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 61 малчин өрх өвөлжинө

 

Архангай аймгийн хэмжээнд энэ онд Улсын тусгай хамгаалалттай бүс нутагт Чулуут, Булган, Цэнхэр сумдын 61 өрхийн 12.7 мянган толгой мал өвөлжиж, нэмэгдэл тэжээлд 1682.7 мянган толгой мал, байран маллагаанд 79.8 мянган толгой мал өвөлжихөөр байна.

Мөн Ихтамир, Тариат, Өлзийт, Жаргалант, Цэнхэр, Эрдэнэбулган, Цэцэрлэг сумдын 834 өрхийн 296.2 мянган толгой мал өөрийн аймгийн бусад сумын нутагт, Хангай, Цэцэрлэг, Өлзийт, Хайрхан, Жаргалант сумдаас 48 өрхийн 15.8 мянган толгой мал Баянхонгор, Хөвсгөл, Булган, Дорнод аймгуудийн нутагт отроор өвөлжих юм.

Өндөр-Улаан сумын тухайд багийн Иргэдийн нийтийн хурлаараа тус сумын нутагт өвөлжих гадны сумын малчдад мөнгөн төлбөр оногдуулах, зөвшөөрөлгүй ирсэн мал бүхий өрхийг өвөлжөөндөө дур мэдэн буулгасан малчдад хариуцлага оногдуулахаар шийдвэрлэжээ.

 

0 сэтгэгдэл