|

Үе тэнгийн сургагч багш бэлдэв

Үе тэнгийн сургагч багш бэлдэв

"Залуучуудаа! Мэдлэгээ хэрэглээ болгоё!” үе тэнгийн сургагч бэлдэх гурван өдрийн сургалтаар өсвөр үе, залуучуудад өөрөө болон бусдад нөхөн үржихүйн эрүүл мэнд/НҮЭМ/-ийн эрх, БЗДХ-ын талаар мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх, тэдний оролцоог нэмэгдүүлэхийг зорьжээ. Сургалтын үр дүнд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын сурагч, МСҮТ, МУБИС-ийн Архангай аймаг дахь салбар сургуулийн оюутан зэрэг 25 үе тэнгийн сургагч багштай болсон байна. 
Энэхүү сургалтаар бэлгийн болон НҮЭМ, эрх, БЗДХ болон ХДХВ/ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх мэдлэг ур чадвар олгох, гэр бүл төлөвлөлт, бэлгийн чиг баримжаа ба хүйсийн баримжаа илэрхийллийн асуудлаар мэдлэг олгох, нийгэм дэх ялгаварлан гадуурхалтыг бууруулах, хувь хүн болон бүлгийн харилцааны чадвараа хөгжүүлэхэд нь туслах, харилцан туршлага солилцох боломж олгох, төлөвлөгөө боловсруулах, мэдээлэл хуваалцах зэрэг чиглэлээр өсвөр үе, залууст сургалт зохион байгуулжээ.

Үе тэнгийн сургагч бэлтгэх сургалтыг орон нутагт зохион байгуулах нь аймгийн хүүхэд, залуучуудад эрүүл мэндийн мэдээллийг үе тэнгийн сургагчдаар дамжуулан хүргэх мөн тэднийг эрүүл амьдарлын хэв маягт сурах, эрсдэлт зан үйлийн талаар мэдлэгтэй болох, түүнээс татгалзах зэрэг хүүхэд, өсвөр үеийнхэн, залуучуудын эрүүл мэндийг дэмжих ач холбогдолтой ажээ. 
Аймгийн Эрүүл мэндийн газар, Монголын гэр бүл сайн сайхны нийгэмлэг, Y-PEER Mongolia /Mongolian Youth Peer Education Network/ ТББ-ын үндэсний сургагч багш нартай хамтран "Залуучуудаа! Мэдлэгээ хэрэглээ болгоё!” сэдэвт үе тэнгийн сургагч бэлтгэх сургалтыг зохион байгуулжээ.


2 сэтгэгдэл