Архангай аймагтХангайн бүсийн нийгмийн ажилтнуудынбүсийнсургалтболж байна. Сургалтаар хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд, хүний эрх ба хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэххариу үйлчилгээ, хүүхдийн хөгжил, хамгааллын хууль эрх зүйн шинэчлэл, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх, үнэлгээ хийх арга зүй зэрэг олон чиглэлээрнийгмийн ажилтнуудмэдлэг, чадвараа дээшлүүлж байна.
Ийнхүү нийгмийн ажилтнууд шинэ мэдээ, мэдээлэл сонсож мэдлэгээ дээшлүүлснээр сургууль болоод баг, сумынхаа гэр бүл, хүүхдийн эрүүл мэнд, хууль эрхзүй, хамгааллын ажлууд нь илүү чанаржиж, гэр бүл, хүүхэд нэг бүртэй харьцах, зөвлөгөө өгөх зэрэг хүртээмжтэй байдал нь дээшилнэ гэж үзэж байгаа юм.
Тус сургалтыгЗасгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-ын харьяа Сургалт, судалгаа, мэдээллийн төвөөс Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, МУБИС-ийн Боловсролын судлал, Хууль сахиулахын их сургуультай хамтран зохион байгуулжбайгаа бөгөөд Архангай,Баянхонгор, Завхан, Өвөрхангай аймгуудийн ЕБС-ийн болон сум, багийн нийгмийн ажилтнууд оролцож байна. Сургалт өнөөдөр дуусна.
0 сэтгэгдэл