|

Бэлгийн болон нөхөн үржихүйн боловсрол олголоо

 

ХНХЯ-ны харьяа СЗСҮТөв нь Сүхбаатар Эрүүл мэндийн төвтэй хамтран 2017 оны 11 сарын 02-ны өдөр Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн охид, хөвгүүдэд Эх, хүүхдийн клиникийн Өсвөр үеийн эмч Н.Мөнхжаргал "Охидын бэлгийн бойжилтын явц, гарах өөрчлөлтүүд”, Эмэгтэйчүүдийн эмч н.Болормаа "Нөхөн үржихүйн эрхтэн, тогтолцооны анатоми болон физиологи”, "Бэлгийн замаар дамжих халдварт өвчнүүд”-ийн талаар мэдлэг, ойлголт өгөх сургалтыг зохион байгууллаа.

Сургалтын дараа сурагчдын дунд асуулт, хариулт, чөлөөт ярилцлага, ганцаарчилсан зөвлөгөө, мэдээллийн ажлыг зохион байгуулан ажилласан.

Сургалтад 29 дүгээр тусгай сургуулийн 10-12 дугаар ангийн нийт 49 сурагч хамрагдсан байна.

 

Бэлгийн болон нөхөн үржихүйн боловсрол олголоо
Бэлгийн болон нөхөн үржихүйн боловсрол олголоо
Бэлгийн болон нөхөн үржихүйн боловсрол олголоо


Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

0 сэтгэгдэл