Германы эрдэмтэд нэгэн гайхалтай нээлтийг хийсэн нь хүний бие эрхтэнтэй яг ижил хэлбэртэй бол түүндээ эерэгээр нөлөөлдөг хүнсний ногоо, жимсний ач тус юм. Хүн төрөлхтөн өөрөө байгалийн бүтээл учир эд эрхтнийх нь үйл ажиллагааг дэмжих хүнсийг байгаль дэлхий өөрөө ижилхэн байдлаар бүтээсэн байдаг аж. Германы эрдэмтэд хүний эд эрхтэнтэй ижил хэлбэртэй жимс, ногоо үнэхээр үр дүнтэй байдаг эсэхийг туршжээ. Гурван сарын туршилтанд оролцсон хүмүүс өвдөж, зовиурладаг эд эрхтэнтэйгээ ижил хэлбэртэй ногоо жимсийг хэрэглэсэн байна. Үр дүн нь гайхалтай эерэг, басхүү үр дүн нь өндөр гарсан гэнэ.
Хөндлөн зүссэн лууван хүний нүдний солонгон бүрхүүлийн бүтэцтэй ижил харагддаг. Лууван нүдний цусны эргэлтэнд сайнаар нөлөөлж, нүдний цагаа үүсэх, нүдний эвэрлэг бүрхэвчийн эмгэгт өртөх эрсдлийг бууруулдаг.
Улаан лоольд агуулагддаг lycopene нь зүрхний элдэв эмгэгээр өвчлөх эрсдлийг бууруулдаг болох нь анагаах ухаанд хэдийнээ нотлогдсон билээ.
Уушгины жижиг гуурсанцаруудын төгсгөлд байх альвеолууд гэж нэрлэгддэг олон тооны өчүүхэн жижиг агаарт цулцангууд нь усан үзмийн хонгорцогтой адил байдаг. Усан үзмийн үрийн ханд нь үрэвслийн эсрэг мөн уушгины үйл ажиллагааг дэмжиж эзлэхүүн тэлэхэд тусалдаг. Сайн чанарын усан үзэм тогтмол хэрэглэснээр астма, бронхит зэрэг амьсгалын замын өвчин тусахаас сэргийлж чадна.
Тархины үйл ажиллагаа дэмжих, ой тогтоолтоо сайжруулахын тулд хушга идэхийг зөвлөх байна. Хушга нь омега3-аар баялаг учир алцгеймер өвчнөөс урьдчилан сэргийлэхийн сацуу тархины хөгшрөлтийг удаашруулдаг ид шидтэй.
Хоолны шингэцийг сайжруулахаас эхлээд цагааны гааны ходоодонд үзүүлэх эерэг нөлөөг дурдаад байвал мундахгүй олон. Азиуд цагаан гааны ид шидийг 2000 жилийн тэртээгээс мэдэж хүнсэндээ хэрэглэж ирсэн байдаг. Зөвхөн ходоод ч гэлтгүй шулуун гэдэсний хорт хавдраас сэргийлэхэд цагаан гааг хэрэглэдэг гэдэг.
Цитрусын төрлийн жимс нь нарны цацраг мэт харагдах дотоод бүтцээрээ хөхний сүүн булчирхайтай ижил. Энэ төрлийн жимс хөхний тунгалгийн булчирхайн үйл ажиллагааг дэмждэг.
Инжир жимсийг үргүйдлийг эмчилдэг гэдэг. Хэдийгээр судалгаагаар батлагдаагүй ч шээс хөөх, бөөрний чулуунаас хамгаалдаг чанар нь инжир жимсийг нөхөн үржихүй, бодисын солилцоонд эерэгээр нөлөөлдөг гэж үзэн инжир жимсийг зохистой хэмжээгээр хэрэглэхийг зөвлөдөг эмч нар цөөнгүй бий.
Чихэрлэг төмсөнд агуулагдах байгалийн цэвэр чихэр нь нойр булчирхайн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж, бие дэх сахарын хэмжээг зохицуулдаг байна.
Бөөрний үйл ажиллагааг сайжруулахад хар, бор өнгөтэй хүнсний бүтээгдэхүүн сайн байдаг.Тэдний дундаас хүрэн шош нь найрлагадаа төмөр агуулдаг учраас цус төлжүүлдэг учир бөөрөнд онцгой сайн аж.
Цоохор майлзыг хүнсэндээ тогтмол хэрэглэснээр ясны сийрэгжилтээс айлтгүй болно. Зөвхөн цоохор майлз гэлтгүй чинцай, гишүүнэ зэрэг ижил хэлбэртэй ногоонууд нь бүгд ясны бөх бат чанарт онцгой нөлөөлж бэхжүүлдэг.
Мөөгөнд агуулагддаг Д аминдэм ясны эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг. Нэн ялангуяа чихний хамгийн эмзэг, жижиг яс буюу хүний тархинд дуу чимээ дамжуулахад онцгой үүрэг гүйцэтгэдэг хэсэгт маш сайн гэдэг.
Авокадод агуулагддаг Е, А аминдэмүүд нь эмэгтэйчүүдийн шээс бэлгийн тогтолцоонд сайнаар нөлөөлдөг. Ацтекаар төмсөг гэсэн утга бүхий авокадо жимсийг бэлгийн сэрэл өдөөгч гэх нь ч бий.
0 сэтгэгдэл