|

Байцай дунджаар 815 төгрөгөөр өсчээ

Байцай дунджаар 815 төгрөгөөр өсчээЗургаадугаар сарын сүүлийн долоо хоногт нийслэлд махны үнэ бага зэргийн өсөлттэй, хүнсний ногоо хамгийн их буюу 38,4%-ийн өсөлттэй байлаа. 

Тухайлбал хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 7545 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 9035 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 115 төгрөгөөр (1.3%) өсч, харин үхрийн цул махны үнэ 60 төгрөгөөр (0.6%) буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах "Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 7500 төгрөг, Харин "Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10500 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 55 төгрөгөөр (0.7%) өсч, харин хонины цул махны үнэ 165 төгрөгөөр (2.1%) буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах "Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6300 төгрөгөөр, харин "Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын тухайд  "Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1430 төгрөг, 1-р зэргийнх 1000-1110 төгрөг, 2-р зэргийнх 819-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг "Хүчит шонхор”, "Таван эрдэнэ”, "Бөмбөгөр”, "Баянзүрх”, "Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн "Алтан тариа” гурилын үнэ 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин "Барс” хүнсний захад дээд зэргийн "Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. "Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. "Бөмбөгөр”, "Оргил”, "Хархорин” хүнсний захуудад "Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин "Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.

Тэгвэл хамгийн их үнэ өссөн бүтээгдэхүүнээр ногоо шалгарчээ. Тухайлбал, хүрэн манжин 110 төгрөгөөр (2.4%), хятад сонгино 40 төгрөгөөр (3.0%) буурч, Харин монгол төмс 480 төгрөгөөр (34.8%), лууван 265 төгрөгөөр (10.9%), байцай 815 төгрөгөөр (38.4%) тус тус өссөн байна.


Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

2 сэтгэгдэл

  1. Зочин:
    Are you looking for the PoE Currency? poe currency buy We to serve you.Provide cheap Chaos ord,Exalted Orbs, chaos orb recipe PoE Currency.5-10 Mins Fast Delivery!‎ Buy Cheap Path of Exile Orbs And PoE Currency.