"Номын баяр-2018" арга хэмжээг угтажАрхангай аймгийн ЕБС-ийн бага бүлгийн сурагчид болон цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн хүүхдүүдийн дунд"Дусал усны үнэ цэнэ" дүрийн тоглолтын уралдааныг энэ сарын 10-нд Хүүхдийн номын ордонд зохион байгууллаа. Энэ жил байгаль дэлхийгээ хайрлах, хамгаалах чиглэлээр хүүхдүүдийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой "Ус” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлог юм.Ирэх жил мөн адил байгаль, экологийн сэдэвтэй дүрийн тоглолтын уралдааныг зарлах ажээ.
Бас нэг онцлог ажил нь Архангай аймгийн Их тамир сумын ЗДТГ, ЕБС-ийн сургууль, Соёлын төвийн номын сантай хамтран тус сумын ЕБС-ийн ахлах ангийн сурагчдыг БСУГ, аймгийн Нийтийн номын сан, аймгийн Музейтэй танилцуулах, Миний Архангай номыг судлан орон нутгийнхаа талаар мэдлэг, мэдээлэл олж авах зорилгоор "Автобустай уншлага”-ыг зохион байгуулжээ. Энэ үеэрээ төгсөх ангийн сурагчдад мэргэжлээ хэрхэн зөв сонгох чиглэл өгөх сургалт явуулсан байна.
1 сэтгэгдэл