|

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 100 ортой хүүхдийн цэцэрлэг барина

 

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 100 ортой хүүхдийн цэцэрлэг барина

 

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын VII багт 100 ортой хүүхдийн шинэ цэцэрлэгийн барилгын шав тавих ёслол 10 дугаар сарын 02-нд боллоо. Цэцэрлэгийг БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламж болох зургаан сая 900 мянган юаны хөрөнгө оруулалтаар барих юм. Барилгын ажлыг БНХАУ-ын төрийн өмчит компани болох Gezhouba групп гүйцэтгэх бөгөөд энэ онд барилгын суурийн ажлыг эхэлнэ. Цэцэрлэгийг 2020 оны гуравдугаар сард ашиглалтад оруулна.

Эрдэнэбулган сумын VII багт 100 ортой нэг цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ачаалал ихэсч зургаан бүлгийн 207 хүүхэд хамрагдаж байгаа юм. Шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор цэцэрлэгийн ачаалал багасч, сургуулийн өмнөх боловсрол олгох үйлчилгээбагийн хэмжээнд нэмэгдэж боловсролын чанарт дэвшил гарна гэж албаныхан үзэв.

 

 

Шав тавих ёслолд аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, Засаг даргын орлогч Б.Болормаа, БСУГ-ын дарга Ц.Мөнхбат, ГХБХБГ-ын дарга Н.Мөнхбаяр, Эрдэнэбулган сумын Засаг дарга Ж.Гурвантамир, БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын төлөөлөгч Сэн Вэй, БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны нарийн бичгийн дарга н.Цэнгэл, БНХАУ-ын буцалтгүй тусламжийн гуравдугаар ээлжийн төслийн менежментийн компанийн Монгол дахь төлөөлөгч Ли Жин Ли нар оролцлоо.


0 сэтгэгдэл