|

Хоёрдугаар сургуулийг жишиг сургууль болгож, сургалт зохион байгуулав

 

 

Хоёрдугаар сургуулийг жишиг сургууль болгож, сургалт зохион байгуулав

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын сурагчдын холбоо хамтран "Хүүхдийн хөгжил хамгааллын жишиг сургуулийг чадавхижуулах сургалт”-ыг энэ сарын 11-ндАрхангай аймгаас жишиг сургууль болгосон II сургууль дээр зохион байгууллаа.

Сургалтыг зохион байгуулагчдын зүгээс хүүхдийн эрх, хөгжил хамгааллын асуудлаар эцэг, эх, багш, ажилчид, суралцагчдын оролцоо, мэдлэгийн түвшин нэмэгдэнэ гэж хэлж байна.Тус сургалтыг Монголын сурагчдын холбооны сэтгэл зүйч О.Тэгшжаргал эцэг эхийн, багш ажилчдын, суралцагчдын, суралцагчдын өөрөө удирдах зөвлөлийн сургалт гэсэн дөрвөн чиглэлээр зохион байгуулжээ.

Сургалтад 70 гаруй эцэг, эх, 200 гаруй суралцагчдын өөрөө удирдах зөвлөл болон суралцагчид, 60 гаруй багш, ажилчдын төлөөлөл оролцсон байна.

Үндэсний хэмжээнд 778 сургууль боловсролын үйлчилгээг үзүүлж байгаа. Тэдгээрээс шилдэг 31 сургуулийг сонгон авч "Хүүхдийн хөгжил, хамгааллын жишиг сургууль” болгох ажил орон нутагт хэрэгжиж байгаа юм.


0 сэтгэгдэл