|

Ширүүн бороо орсны улмаас олон хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Ширүүн бороо орсны улмаас олон хүнийг нүүлгэн шилжүүлжээ

 

Францад ширүүн бороо орсны улмаас 1600 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн тухай тус улсын Дотоод хэргийн яам мэдээлжээ.


Тус мэдэгдэлд дурдсанаар, Дром, Ардеш, Гар мужууд дахь оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд нийт 400 гаруй гал сөнөөгч, цагдаа аврах ажиллагаа явуулжээ. Нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийн дунд хүүхдийн зусланд амрахаар Германаас ирсэн 119 хүүхэд байсан бөгөөд тус амралтын газрын удирдагч багш нарын нэг Германы 70 настай иргэн ор сураггүй алга болсон байна.

Өнгөрсөн пүрэв гарагт Францын зүүн болоон зүүн өмнөд нутгийн 26 мужид түгшүүрийн улбар шар түвшинг зарласан бөгөөд Францын дотоод хэргийн сайд Жерар Коллон анхаарал болгоомжтой байхыг оршин суугчиддаа анхааруулжээ.  

1 сэтгэгдэл