|

ТАРВАГЫГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

ТАРВАГЫГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Нийслэлийн нутаг дэвсгэрт тархац нутаггүй болсон тарвагыг нүүлгэн шилжүүлэх ажил эхэлж байна. Сүүлийн жилүүдэд тархац нутаг нь эрчимтэй хумигдаж, амьдрах орчин нь зуслангийн бүсийн суурьшлаар хязгаарлагдсан тоо толгой нь цөөрч цаашлаад устах аюулд хүрээд байгаа цөөнгүй тооны тарвага нийслэлийн ногоон бүсэд байдаг. Газар малтагч энэ амьтныг амьд "экскаватор” хэмээн зүйрлэдэг.

Учир нь гурван метр гүн, олон салаа нүх ухдаг газрын өнгөн давхрааг сийрэгжүүлэн хольж, ус, агаар нэвтрэх боломжоор ханган, газрын гүнд байсан ургамлыг хөрсөн дээр гаргаж тэр нь үр болж ургадаг бөгөөд хөрсний бүтцийг сайжруулдаг байна. Ингэснээрээ ургамал ургахад асар их нөлөө үзүүлдэг аж. Тарвага байгаа учраас хуурай газарт үнэг нутаглаж, шувууд үүрлэх зэрэг бусад амьтны амьдрах орчны үндэс суурь нь болдог байна. Ийнхүү экосистемд чухал үйлчилгээ үзүүлж байдаг тарвагыг нүүлгэн шилжүүлэх ажлыг нийслэлд анх удаа эхлүүлээд байна.

Одоогийн байдлаар зуслангийн бүсээс нийт 15 тарвагыг нүүлгэн шилжүүлээд байгаа юм гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

0 сэтгэгдэл