Өмнөговь аймгийн Цогтцэций суманд энэ сарын 2-3-ны өдрүүдэд газарт хөдлөлт буюу чичирхийлэл ойр ойрхон мэдрэгджээ. Тус аймгийн Одон орон геофизик судалгааны хүрээлэнгээс мэдээлж байгаагаар эхний өдөр Цогтцэций сумаас хойш 14км-т 20 удаа газар хөдөлсөн бөгөөд хамгийн хүчтэй нь 3.3 магнитут байсан байна. Харин 3-ны өдөр 33 удаа газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд хамгийн хүчтэй мөн сумаас хойш 18км-т 3.9 магнитут байсан гэнэ. Өнөөдрийн хувьд газар хөдлөлт бүртгэгдээгүй байна.
Сумын Засаг дарга О.Бадарчаас цаг үеийн талаар тодруулахад "Газар хөдлөлтийн үед "Цэций" хороолол, 6-р сургуулийн байрны хүүхдүүд, зочид буудалд байгаа иргэд гээд нийтдээ 800 гаруй иргэнийг аюулгүй бүсд нүүлгэн шилжүүлсэн. Өнөөдөр 9 цагаас өндөржүүлсэн бэлэн байдлаа буулгасан ч газар хөдлөлт мэдрэгдэх үед өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангахыг иргэддээ зөвлөж байна. Хэдийгээр өнөөдөр газар хөдлөлт мэдрэгдээгүй ч газар хөдлөлтийг урьдчилан мэдэх аргагүй учир онцгой комисс бэлэн байдалд байгаа" гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn
451 сэтгэгдэл