|

Франц улсын ерөнхийлөгч гүн эмгэнэл илэрхийлжээ

Франц улсын ерөнхийлөгч гүн эмгэнэл илэрхийлжээ

Францын армид алба хаадаг гадааны хоёр легион цэрэг өнгөрсөн баасан гарагт амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тэдний нэг нь Өмнөд Африкийн 20 гаруй настай байсан бол нөгөө нь монгол Улсын иргэн 28 настай О.Бат – Аргамж гэгч байжээ.

Хэрэг гарсантай холбогдуулан Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Батлах хамгаалах яамны сайд Силви Гулард нар хохирогчдын ар гэр бүл, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгч нарт гүн эмгэнэл илэрхийлсэн байна. Өнөөдөр талийгаачдын цогцост задлан шинжилгээ хийхээс гадна Францын Батлан хамгаалах яамны сайд Силви Гулард "Цэргүүд амиа алдсан хэргийг мөрдөн шалгах” болно хэмээн мэдэгдсэн аж.

Талийгаач Монгол Улсын иргэн О.Бат – Аргамж нь Францын армид алба хаагаад гурван жил болоод байгаа ажээ. Эхнэр, хоёр хүүхдийн аав түүний том хүү нв долоон настай, бага хүүхэд нь хоёр сартай аж.

Сэтгүүлч Ч.Зэвэг

1 сэтгэгдэл