Номхон далайн баруун хэсэгт орших Марианы арлуудын ойр орчимд орших далайн бүс нутгийг дэлхийн ёроол буюу хамгийн гүн хэсэг хэмээн газар зүйн шинжлэх ухааны эрдэмтэд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг.Анх 1925 онд Японы "Манжуур” хөлөг онгоц хүндрүүлэгч бүхий утсыг доош унжуулах аргаар явуулсаар уг газрын гүнийг 9814 метр гэж тэмдэглэсэн байдаг. Гэвч орчин үеийн шинжлэх ухаан үүнийг үгүйсгэж 10911 метр гүн болохыг нь тогтоожээ.
Уг аймшигт гүнд нэвтрэх технологийг бүтээхийн тулд удаан хугацааны турш Август Пиккар гэх эрдэмтэн ажилласны эцэст АНУ-ын тэнгисийн цэргийн хүчнийхэн хөрөнгө оруулалт хийж 1960 оны 1-р сарын 23-ны өдөр хоёр хүний бүрэлдэхүүнтэй баг гүний шумбагч онгоцны тусламжтайгаар 10911 метрийн гүнд очиж чадсан байна. Дэлхийн ёроолд хальпин загас болон сам хорхойнуудыг амьдардаг болохыг багийн гишүүд нүдээрээ харсан төдийгүй урьд хожид хэний ч харж байгаагүй манай гаригийн биш гэмээр өөр нэгэн амьтан олдсон юм.
Шинээр олдсон амьтныг нэрлэх нэр олдохгүй байсан тул "харийн загас” хэмээн нэр өгөв. Уг загас нь яг л харь гаригийн амьтныг санагдуулам бүтэцтэйгээс гадна нөхөн үржихүйн арга нь их өвөрмөц байлаа. Учир нь уг загасны дотор өөр нэгэн шимэгч амьтан амьдардаг бөгөөд амаа ангайх үед уг шимэгч нь харагддаг байна. Тэд жижиг загаснуудыг барьж дотор нь шимэгчээ шингээх аргаар үрждэг болохыг эрдэмтэд тогтоов. Дэлхий дээр ийм төрлийн бичил биетнүүд байдаг боловч амьтан байдгийг анх удаа тогтоосон нь энэ. Харин кино найруулагч уг амьтны тухай олж мэдсэн даруйдаа 1979 онд нээлтээ хийсэн "Alien” хэмээх киноны харь гаригийнханы дүрийг уг загасаар бүтээсэн түүхтэй. Харин сүүлд уг загас нь зөвхөн марианы хонхорт бүс дэлхийн хэд хэдэн өнцөг булан бүрээс далайн түвшнээс доош ердөө 1500 метрийн гүнээс илэрсэн байдаг.
2 сэтгэгдэл