|

БНСУ, АНУ-ын тэнгисийн арми үйл ажиллагааны хамтарсан төв байгуулжээ

 
 БНСУ, АНУ-ын тэнгисийн арми үйл ажиллагааны хамтарсан төв байгуулжээ

БНСУ-ын тэнгисийн арми, тус улсад суугаа АНУ-ын тэнгисийн арми мэдээллээ хуваалцах, хамтарсан үйл ажиллагааны зохицуулалтыг эрчимжүүлэх зорилгоор "Тэнгисийн үйл ажиллагааны хамтарсан төв" байгуулсан тухай 21-нд БНСУ-ын хэвлэлүүд мэдээлжээ.

Ёнхап агентлаг БНСУ-ын тэнгисийн арми, тус улсад суугаа АНУ-ын тэнгисийн армийн командлалын төвийн мэдэгдлээс эш татаж мэдээлснээр, хоёр тал энэ оны 1-р сард БНСУ-ын Пусан дахь тэнгисийн армийн командлалын төвд "Тэнгисийн үйл ажиллагааны хамтарсан төв" байгуулав. Энэ нь БНСУ, АНУ-ын тэнгисийн арми Хойд Солонгосын тухай мэдээллээ хуваалцах, хамтарсан үйл ажиллагаа, арын үйлчилгээ, дэмжлэг зэргийг эрчимжүүлж, онц байдлын үед нисэх онгоц тээгч хөлөг онгоц, цөмийн шумбагч онгоц зэрэг АНУ-ын тэнгисийн армийн стратегийн тоноглолыг хөдөлгөх тухай зөвшилцөх үүрэг гүйцэтгэх юм гэжээ.

Тус мэдээлэлд, "Тэнгисийн үйл ажиллагааны хамтарсан төв"-ийг БНСУ, АНУ-ын тэнгисийн армийн өндөр албан тушаалтнууд хамт удирдаж, ердийн үед БНСУ-ын тэнгисийн армийн албан тушаалтан удирдана гэсэн байна.

БНСУ-ын тэнгисийн армийн нэрээ нууцалсан нэгэн албан тушаалтны хэлснээр, БНСУ, АНУ-ын тэнгисийн арми үйл ажиллагааны хамтарсан төвөөр дамжин Хойд Солонгосын пуужин зэрэг илүү их мэдээлэл "хуваалцах" боломжтой гэжээ.


544 сэтгэгдэл