|

Эрдэмтэд дэлхийн “Хогийн нийслэлийг” олжээ

Эрдэмтэд дэлхийн “Хогийн нийслэлийг” олжээ

 

Дэлхийн хогийн нийслэл гэж нэрлэгдэхээр газрыг эрдэмтэд оллоо хэмээн Британи, Австралийн мэргэжилтнүүдийн гаргасан судалгааны материалаас иш татан BBC News мэдээлжээ.


Британийн далайн чанад дахь нутаг дэвсгэрт орох Питкэрн (Номхон далай) арлуудын нутаг дэвсгэрт багтах Хендерсон арал дээр ойролцоогоор 37,7 сая хогийн нэгж буюу пластик, асаагуур, шүдний сойз, сахалын хутга, загас барих хэрэгсэл зэрэг байгаа ажээ. Тэдний эзэлж байгаа талбай нь 32 кв.км гэнэ.


Хендерсон арал нь далайн урсгалын төвд оршдог бөгөөд хажуугаар нь өнгөрөх Өмнөд Америкийн хөлөг онгоцнуудаас хаягдсан хогийг далайн урсгал уг аралд хаялж байгаа гэдгийг эрдэмтэд тогтоожээ. Арал дээр одоо 17 тонн хог байгаа аж.


Л.Булганчимэг

0 сэтгэгдэл