|

УУЛЫН ЗҮҮД

УУЛЫН ЗҮҮД

"Зарим зүйлийг нэгмөсөн баллуурдаж орхихыг хүсэх үедээ хүмүүс ихэвчлэн насны хяр дээр гарсан байдаг юм" гээд Эрдэнэ гуай бууралтаж гүйцсэн цагаан үсээ арагш нь илэв. 
Хажууд нь зогсох янхигар хөх хүн нарийн иштэй цагаан тамхины утааг хязгаарггүй сансарын зүг зөөлхөн үлээснээ "бодлогогүй үг" хэмээн хэдэнтээ давтан хэлээд их дэгжин эрээн цамцныхаа энгэрээс үзэг, жижигэвтэр тэмдэглэлийн дэвтэр гаргаад хэдэн үг сараачин бичив. Түүнийг нь нүд гүйлгэн харвал" аялан дуулагч нүүдлийн шувууд л алсын замд ганцаарддаггүй" гэсэн байв. 
Тэр хоёрын дэргэд том гэгчийн цагаан чулуу сандайлан суусан мэлэгэр духтай, түнхгэр бор хүн шооч байрын залирхаг бор нүдээрээ намайг ширтээд " манай говьд намраар таанын толгой цэцэглэхээр ийм болдог" гэж Эрдэнэ гуайн толгойг заалаа. 
Даанч би зүүднээсээ сэрчихлээ. Цааш нь тэр гурав юун тухай ярьсан бол гэж бодохоос хорхой хүрэвч нэгэнт хагацсан агшин эргэн ирэхгүй ч бүгдийг цаг хугацаа тэмдэглэн авсанд найдаж, үүрийн ичимхий шаргал гэгээ тооноор бүртэлзэн орж ирэхийг харав.

2018. 05.28 . Архангай, Цэцэрлэг хот

0 сэтгэгдэл