"Номтой нөхөрлөе” клубийнхэн цагаан сараар ном бэлэглэхийг уриалав. Уриалгын хүрээнд тус клубийнхэн "Нисдэг ном” төслийнхөнтэй хамтран "Цагаан сарын бэлгийн хямдралтай номын худалдаа”-г энэ сарын 11-13-нд "Их Монгол” цогцолборын гурван давхарт зохион байгуулахаар болжээ. "Нисдэг ном” төслийн зохицуулагч Б.Ганбаатар "Монголчууд бид жил бүр хоёр их наяд төгрөгийг цагаан сарын баярын бэлгэнд зарцуулдаг бөгөөд энэ их мөнгө өмнөд хөрш руу урсч, Эрээн хотыг хөгжүүлж байдаг.
Монголчууд бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэж өнгөрсөн 20 гаруй жил ярьсан ч ачир дээрээ урд хөршийг л дэмжлээ. Тиймээс энэ жил үндэсний оюуны үйлдвэрлэлээ дэмжицгээе гэж уриалж байна. Үзэсгэлэн худалдааны үеэр зохиолчийн бүтээлийг ямар ч нэмэгдэл үнэгүйгээр уншигчдад худалдаалах юм. Сар шинийн баяраар нэг удаа хэрэглээд дуусах эд зүйл биш, бие биедээ оюуны бэлэг түгээх нь илүү үнэ цэнэтэй. Тиймээс цагаан сарын баярын бэлгэнд ном худалдан авахыг уриалж байна” гэв.
0 сэтгэгдэл