|

Хүч, хийморио хэрхэн сэргээх вэ?

 Хүч, хийморио хэрхэн сэргээх вэ?

Монголчуудын хүч, хийморь зан заншилд нь гүн бат оршиж ирсэн. Гэвч янз бүрийн шалтгаанаар өв соёлоо гээж, мартагнаж, түүнээс улбаалан хүч хийморь доройтож ирсэн гэж зарим судлаач үздэг.


Улс, гэрийн жаврыг үргээгч тууль


Тухайлбал, монголчууд гэрийн хийгээд улсын жаврыг  үргээж, эрч хүчийг олуулагч нь тууль гэж үздэг байв. Туульчийг гэр хотдоо урьж, хэдэн өдөр сараар  тууль хайлж ирсэн нь ийм  учиртай. Туульсаасаа эрчүүд нь хүч хийморь авч айл гэр, улс орон дэвжин дээшилж, хүчирхэг болдог хэмээн уламжилж ирсэн. Ган гачиг гарахад тууль хайлахад бороо  хураа   урин залдаг хүн- байгалийн шүтэлцээг эрхэмлэдэг нь эртний язгууртай.  Харамсалтай нь социализмын жилүүдэд тууль хайлах өв уламжлал гээгдэж, бүдгэрч, ёс уламжлал мартагдсан. Язгуур соёлоо мартсан учраас монголчууд хүчээ авч чадахгүй байна гэж үздэг хүмүүсийн нэг нь Халимагийн нэрт туульч, жангарч О.Цагаанзам юм. Тэрээр  "Хүмүүс дууг тууль шиг хүлээж авч чадахгүй.Туулийг бас хамаагүй хайлж болохгүй. Дайсандаа, муу санаатай хүнд туулийг хайлж болохгүй. Тууль бол арга чадал, омог. Зөв санаа сэтгэлтэй хүмүүст л хайлдаг учиртай. Туулиа хайлбал, Монголын заяа сэргэнэ, монгол эрчүүдийн хийморь босоо байна”   хэмээн байр  сууриа олонтаа  илэрхийлж ирсэн нэгэн билээ. Чингис хааны үед монголчууд тэнгэрээ тахиж, тууль хайлдаг байв. Сүүлийн жилүүдэд өв уламжлал сэргэж тахилга, тайлга үйлддэг болсон ч тэнгэрээ бус уул усаа л тахиж байгаа. Өөрөөр хэлбэл, тэнгэр  тахих  ёс  заншил ор тас  мартагдсан  гэж болно.


Адууны хийморь хүний хийморийг дагуулдаг


Монголчууд адууг  хүний дотно нөхөр хэмээн үзээд зогсохгүй молор  эрдэнэ хэмээн хайрлан хүндэтгэж ирсэн ард түмэн. Адуутай ёс бус харицах нь монголчуудын хийморийг доройтуулна гэж  үздэг тул ийм зүйл хийсэн сэдсэн хүнийг  Их засаг хуулиар хатуу  шийтгэдэг байв.

Уул, овоон дээр зөвхөн адууны толгойг л залдаг. Тэгвэл сүүлийн жилүүдэд гахай, нохойн толгой тавих, шатаах зэргээр янз бүрийн шалтгаанаар уул, овоо лусыг хилэгнүүлж ган гачиг, аюул гамшиг  гарах болсон. Иймд Цагаан сарын өмнө гэр орон, орчин тойрноо цэвэрлэхдээ уул, овоогоо ч бас цэвэрлэх хэрэгтэй юм.


 "Өв уламжлалын өврийн дэвтэр” номоос


0 сэтгэгдэл