Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Архангай аймгийн Стандартчилал хэмжилзүйн хэлтэс, Орхон, Чулуутын голын сав газрын захиргаа, "Ариун суварга” ТББ хамтран Цэнхэрийн халуун рашааны орчимд ажиллаж буй жуулчны бааз, гэр буудлуудад хяналт үнэлгээ хийжээ.
Уг хяналт үнэлгээний үеэр Цэнхэрийн халуун рашаанд шинжилгээ хийсэн байна. Уг шинжилгээгээр рашааны химийн бүтэц өөрчлөгдсөн гэсэн хариу гарчээ. Ус, рашааны химийн бүтэц өөрчлөгдөх болсон шалтгааныг Цэнхэр суманд алт олборлогч компаниудын хаягдал, химийн хорт бодисууд газрын хөрсөнд шингэж бохирдуулсантай холбоотой байж болзошгүй гэж үзэж буй аж.
2 сэтгэгдэл