Зуны улирал эхлэхтэй зэрэгцэн хүмүүс амралт сувиллын газарт очиж алжаалаа тайлахаар хөдөөг зорьдог. Тэр дундаа байгалийн олон төрлийн рашаанд очиж, биеэ анагаах сонирхол их байдаг. Тиймээс Монгол оронд байдаг анагаах увидастай рашааны талаархи мэдээллийг цувралаар хүргэж байна. Өмнөх дугааруудад Өвөрхангай дахь рашаануудыг танилцуулж байсан бол одоо Архангайд ямар рашаан байдгийг сонирхуулж байна.
Шивэртийн халуун рашаан
Цэцэрлэг хотоос зүүн хойш 20 км зайд далайн мандлаас 1710 метрт оршино. 1957 онд газар судлалын хайгуулчид энэхүү рашааныг судалсан бөгөөд хүчиллэг чанар ихтэй учраас хүний дотор эрхтэний өвчлөлд сайн гэж тогтоожээ. Шивэртийн халуун рашаан нь хангайн уулархаг газрын бусад халуун рашаануудтай физик химийн шинж чанараараа төстэй ч өвөрмөц онцлогтой. Рашаан нь 48-57.5 хэмийн халуунтай аж.
Чулуутын халуун рашаан
Чулуутын рашаан нь Чулуут суманд далайн төвшнөөс дээш 2190 метрт оршино. Халуун усны рашаан сумын төвөөс зүүн тийш 30 км зайтай бөгөөд мөн л хүний дотор эрхтэний өвчлөлд сайн ажээ. Рашааныг Баянзүрх уул, Ангархайн булуу, Баатархаан, Сампил зэрэг хангайн нурууны ой модтой их уулс хүрээлнэ. Чулуутын рашаан нь хуучин төрмөлийн зузаан тунамал, хувирмал занар, элсэн чулуун доороос ундарна. Чулуутын рашааны ундаргыг хашиж хамгаалжээ.
Эх сурвалж: Үндэсний шуудан
327 сэтгэгдэл