|

ЕВРОПЫН 2018 ОНЫ ШИЛДЭГ МАШИН ТОДОРЧЭЭ

ЕВРОПЫН 2018 ОНЫ ШИЛДЭГ МАШИН ТОДОРЧЭЭ
ЖЕНЕВА. /Синьхуа/. Женев хотод болж буй 2018 оны олон улсын автомашины үзэсгэлэнгийн үеэр Швед улсын автомашин үйлдвэрлэгч "Volvo” компанийн Volvo "XC40” спорт загварын хөнгөн тэрэг "Европын оны шилдэг автомашин”-аар тодорчээ. Тус компанийн машин сүүлийн 50 гаруй жилд анх удаа тэргүүн байр эзлэж байгаа нь энэ юм. 
 
XC40 загварын уг машин нь Европын Холбооны гишүүн 23 улсын 60 сэтгүүлчийн шүүлтээр нийт 325 оноо авч тэргүүн байр эзэлжээ. Үзэсгэлэнгийн үеэр явуулсан шувтаргын өрсөлдөөнд нийт долоон загварын автомашин шалгарч үлдсэнээс хоёрдугаар байрыг Испани улсын "Seat Ibizea” машин эзэлсэн бол гуравдугаар байрт Герман улсын "BMW 5 series” загварын машин орсон байна. 
 
Нэвтрүүлсэн шинэчлэл, аюулгүй байдал хангах чадвар, загвар болон үнэ өртөг зэрэг нь гол шалгуур үзүүлэлт болсон байна. 
 
 
 Н.Мишээл МОНЦАМЭ

Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

0 сэтгэгдэл