МОСКВА. /Би-Би-Си/. Загварынхны санал болгосон 2018 оны загварын зургаан чиг хандлагыг та бүхэнд хүргэж байна.
1. Хөх ягаан өнгө
Хөх ягаан өнгөний сонголт бүхий л үед шинэлэг байдлаа алддаггүй. Энэ жилийн хувьд ч мөн адил. Хэрэв та 2018 оны загварын чиг хандлагыг сонирхож байгаа бол олон төрлийн хөх ягаан өнгөнөөс хувцсаа сонгон өмсөж болох юм.
2.Бараан өнгийн жинсэн хослол
Хуучны үеийг эргэн санах болжээ. Америкийн дуучин Бритни Спирс болон Жастин Тимберлайк нарын дууны клипэн дээр гардаг бараан өнгийн жинсэн хослолын загвар эргэн ирлээ. Хуучны уранхай жинсний загвар сүүлийн жилүүдэд илүү боловсронгуй, тансаг чимэглэлтэй болжээ.
3.Пластик буюу хуванцар загвар
Сүүлийн үед түрийтэй гутал болон цүнхийг нэвт харагддаг пластикаар хийх нь түгээмэл болжээ. Ус нэвтэрдэггүй, цэвэрлэхэд хялбар уг загвар нь 2018 оны чиг хандлагыг тодорхойлж байна. Эдгээр загварыг та "Шанел” болон "Калвин Клейн” брэндийн загваруудаас ажиглаж болох юм.
4.Цацагтай болон өдтэй загвар
Энэ загвар нь өдөр тутамд зориулагдсан биш ч та ямар нэгэн баярын арга хэмжээнд явахаар зэхэж байгаа бол цацаг болон өдтэй загварыг сонгоорой. Энгийн үед ийм загварын бошинз юм уу цүнхийг сонгох боломжтой. Харин эдгээр загварыг "Dior”, "Loewe”, "Celine” болон "Salvatore Ferragamo” брэндээс харж болно.
5.Вандуй
Бидний харж дассан сонгодог загварын цагаан дээр хартай вандуйн хээтэй загвар ирэх оны загварын чиг хандлагыг тодорхойлох юм байна. Эдгээр загварыг та "Carolina Herrera”, "Jason Wu” болон "Alexandre Vauthier” брэндийн загваруудаас олж харах боломжтой юм.
6.Цув
Таны шүүгээнд заавал байх ёстой хувцасны жагсаалтад цув орно. Ирэх оны цувны загварууд илүү гоёл чимэглэлтэй байгаагаараа хуучны загвараас ялгарч байна.
Э. Аянзаяа
1 сэтгэгдэл