Хан-Уул дүүргийн нутаг Биокомбинатын зам, Сонгины амралт явах замын модон
гүүрэн дээрээс "Greatwall” маркийн автомашин онхолдож, дөрвөн хүн гэмтжээ. Мөн
Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Энхтайваны өргөн чөлөө, 3-р эмнэлгийн урд замд
амины "Toyota Chaser” автомашины жолооч Д явган зорчигч 32 настай У-г мөргөж,
амь насыг нь хохироосон хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Сэтгүүлч Ч.Зэвэг
0 сэтгэгдэл