|

ҮЗЭМЧИНД ҮЗСЭН БЭСРЭГ НААДМЫН МОРЬ НЬ ХУРДАН, БӨХ НЬ ХҮЧТЭЙ БАЙЛАА

ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн хүрээнд хоёр Монголын сэтгүүлчдийн хамтарсан баг энэ орны хөгжил цэцэглэлтийн түүх, эдийн засаг, нийгмийн хөгжил, иргэдийн амьжиргаа болон түүх соёлын дурсгалт газруудтай танилцсан юм. Өмнөх сурвалжилгаараа Эрээн хотын Олон Улсын дээд сургууль, тус хотдахь хилийн шалган нэвтрүүлэх боомтын үйл ажиллагаа, Улаанцав хотын Цахар Баруун Гарын Хойд Хошууны төмсний аж үйлдвэр, "Асар аялгуу”-ны ордон,Шилийн гол аймгийн Шулуун хөх хошуунд байх Хубилай сэцэн хааны хөшөө, Хятад монгол хэлний баримжаа аялгууны нутаг зэрэг цувралуудыг хүргэсэн. Тэгвэл энэ удаад Шилийн гол аймгийн Зүүн Үзэмчин хошууны Ээж нуур балгасны Хараат гацааны нутагт зохиогдсон бэсрэг наадмын сурвалжлагыг хүргэж байна.

                                      ҮЗЭМЧИНД ҮЗСЭН БЭСРЭГ НААДМААС АВАХ ЮМ БИДЭНД ИХ БАЙНА

Би өмнө нь Өвөрмонголын  бөхчүүдийн барилдаан, наадмыг зурагтаар харж байснаас нүдээр үзэж байгаагүй.  Ер бишийн сайхан наадам үзэхээр  ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн Үзэмчин хошууны Ээж нуур балгасын (сум) Хараат гацааны нутагт очлоо.  Энэ бол Монголын сэтгүүлчдийн энэ жилийн эхний үзсэн наадам байсан юм. Биднийг очингуут наадмыг эхлүүлэн 25 хүлэг морьдыг гараанаас нь хөдөлгөв.

Хурдан морины уралдаан гарааны зурхайгаасаа л их эмх цэгцтэй давхисаар  төд удалгүй барианд орж ирлээ.

ҮЗЭМЧИНД ҮЗСЭН БЭСРЭГ НААДМЫН МОРЬ НЬ ХУРДАН, БӨХ НЬ ХҮЧТЭЙ БАЙЛАА

ҮЗЭМЧИНД ҮЗСЭН БЭСРЭГ НААДМЫН МОРЬ НЬ ХУРДАН, БӨХ НЬ ХҮЧТЭЙ БАЙЛАА

Унаач хүүхдүүдийн  дунд биеэр бага нэг хүү магнайд ирж байсан морьныхоо амыг дийлэлгүй, хадууруулан гуравт орж ирсэндээ ихэд гомдолтой байв. Бачуурч байгаа бяцхан хүүг харан өхөөрдөж, хэд хэдэн удаа  зургийг нь дараад амжив.

ҮЗЭМЧИНД ҮЗСЭН БЭСРЭГ НААДМЫН МОРЬ НЬ ХУРДАН, БӨХ НЬ ХҮЧТЭЙ БАЙЛАА

ҮЗЭМЧИНД ҮЗСЭН БЭСРЭГ НААДМЫН МОРЬ НЬ ХУРДАН, БӨХ НЬ ХҮЧТЭЙ БАЙЛАА

Ингээд  түрүү магнайд 15 настай болов уу гэмээр хүү хурдлан ирж, морины уралдаан ямарч будлиан, маргаангүй, хүүхэд унаж гэмтсэн явдалгүй сайхан болж өнгөрөв.

ҮЗЭМЧИНД ҮЗСЭН БЭСРЭГ НААДМЫН МОРЬ НЬ ХУРДАН, БӨХ НЬ ХҮЧТЭЙ БАЙЛАА

Төд удалгүй наадмын төв талбай хүүхдийн дуу, хүний хөл дарагдаж, нээлтийн үйл ажиллагаа ардын бүжиг, уртын дуу зэрэг урлагийн үзүүлбэрээр эхлэн 64 бөх барилдав.

ҮЗЭМЧИНД ҮЗСЭН БЭСРЭГ НААДМЫН МОРЬ НЬ ХУРДАН, БӨХ НЬ ХҮЧТЭЙ БАЙЛАА

ҮЗЭМЧИНД ҮЗСЭН БЭСРЭГ НААДМЫН МОРЬ НЬ ХУРДАН, БӨХ НЬ ХҮЧТЭЙ БАЙЛАА

Уртын дууг дугуй цагаан бүрх малгай, үйтэн хуаран дээлээр донж төгөлдөр гоёсон Өвөрмонголын алдарт уртын дууч, Уртын дууг өвлөн уламжлагч Цагаанхүү гуай шавь бүсгүйчүүдийнхээ  хамтаар эгшиглүүлэв.Нээлт үзэж суугаа хүмүүс нэгнийхээ өмссөн зүүснийг ярилцан хоорондоо шивэр авир гэлцэж буй нь сонсогдоно.

ҮЗЭМЧИНД ҮЗСЭН БЭСРЭГ НААДМЫН МОРЬ НЬ ХУРДАН, БӨХ НЬ ХҮЧТЭЙ БАЙЛАА

ҮЗЭМЧИНД ҮЗСЭН БЭСРЭГ НААДМЫН МОРЬ НЬ ХУРДАН, БӨХ НЬ ХҮЧТЭЙ БАЙЛАА

ҮЗЭМЧИНД ҮЗСЭН БЭСРЭГ НААДМЫН МОРЬ НЬ ХУРДАН, БӨХ НЬ ХҮЧТЭЙ БАЙЛАА

Зүүн Үзэмчин хошууныхан олноор цугласан үедээ эмнэлгийн хорооны явуулын машинаа заавал илгээдэг уламжлалтай гэнэ. Хүн зоноо нэг дор цугласан дээр нь эмнэлгийн үзлэг оношилгоогоо хийгээд авахаар зардал ч, цаг ч хэмнэдэг гэлээ. Хошууны Монгол эмнэлгийн хорооноос тусгай зориулалтын автобустай эмч нар ирж, малчид, ард иргэдийнхээ эрүүл мэндийг нэг бүрчлэн үзэж байв. Бидний ар, өвөр Монголын сэтгүүлчдийн судсыг барьж, заавар зөвлөгөө өгөн өөриймсөг хандаж байсан нь ахуй, сэтгэл нь монголоороо буйг илтгэх мэт.

0 сэтгэгдэл