Хай көү хот нь Хятадын хамгийн өмнөд захын Хайнань дао арал дээр байдаг юм. Уг хот нь мөн ч аялал жуулчлалын нэрт хот юм. Хай көү хот 2007 онд Хятадын түүх соёлын дурсгалт хотоор сонгогдсон байна.
Хай көү хот бол Хай нань мужийн төв, бөгөөд улс төр, эдийн засаг, соёлын төв, ус хуурай агаарын замын чухал уулзар газар юм. Хай көү хотын талбай нь 25 хавтгай дөрвөлжин метр, 400 мянга гаруй хүн амтай. Хай көү хот нь Хай нань дао арлын хамгийн том салбар урсгал болох Нань дү жян мөрний далайн цутгалан дээр байрладаг болохоороо Хай көү буюу далайн ам гэж нэрлэсэн билээ.
Хай көү хот нь өнө удаан жилийн түүхтэй. Энэ газрыг 700—800 жилийн өмнөх өмнөд Сүн улсын үед Хай көү хэмээн нэрлэж, 600 гаруй жилийн өмнөх Мин улсын үеэс хот байгуулж эхэлсэн байлаа.
Хай көү хот нь түүхнээсээ аваад Хятад болон зүүн өмнөд азийг холбосон чухал худалдаа, аялал жуулчлалын чухал түшиц газар байжээ. Энэ газрын Ү гүн сы хэмээх сүм нь улсын хамгаалатанд орсон түүхийн үнэт барилга юа. Ү гүн сы сүм нь Хай көү хотын өмнөд дүүрэгт байрладаг. 1889 онд сэргээн байгуулжээ.
Хайнань арлын буурцагны таху шорлогийг жуулчид их сонирхдог.
Тан улс болон Сүн улсын үед эзгүй балар нутагт цөлөгдсөн 5 том түшмэлийг дурсгалд зориулж, энэ сүмийг байгуулсан гэдэг. Тэр 5 том түшмэл нь Тан улсын Зай шян буюу ерөнхий сайд Ли Дэ юй, Сүн улсын Зай шян буюу ерөнхий сайд Ли Ган зэрэг хүмүүс байжээ. Тэд нэлээд нэр төртэй хүмүүс байсан тул тухайн нутгийн эдийн засаг, соёлд хүчтэй нөлөө өгч соёл гэгээрлийн хүчирхэг эх сурвалжыг тавьсан гэж түүхэнд тэмдэглэн үлдээжээ.
Энэ сүм модон бүтэцтэй 2 давхар, 9 метр өндөр, улаан саравч, ногоон дээвэртэй байшин юм. 3 талаараа урт хонгилтой, хашаандаа бас нэг хиймэл нууртай, нууран дундаа аралтай, эргэн тойрондоо үзэсгэлэнт цэцэрлэгтэй.
1 350 сэтгэгдэл