|

Морь уралдах зайг хоёр км-ээр наашлуулахаар төлөвлөж байна

Морь уралдах зайг хоёр км-ээр наашлуулахаар төлөвлөж байна

Шадар сайд болон хотын даргаар ахлуулсан баг Хүй долоо худаг дахь "Монгол наадам” цогцолборт өнгөрсөн баасан гарагт ажиллаж, баяр наадмын бэлтгэлтэй танилцлаа. Бэлтгэл ажил 60 гаруй хувьтай байна. Хур бороо тааруугаас болж, Хүй долоон худаг орчим гандуу, тоос шороо ихтэй байгаад Баяр наадмын зохион байгуулах хороо анхаарал хандуулахыг Хурдан морины салбар комиссоос хүсэв.


Харин хотын дарга цаг уурын байгууллагад наадмын өмнө үүлэнд нөлөөлж, хот орчимд 2-3 удаа бороо оруулах үүрэг өгчээ. Хэрэв наадмын үеэр одоогийнх шиг хуурайшилттай байвал хурдан морь уралдах зайг тус бүр хоёр км-ээр наашлуулахаар төлөвлөж буйг Хурдан морины салбар комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Ж.Болдбаатар танилцуулав.


Мөн уралдааны замд зусаж буй 13 айлыг нүүлгэх гэнэ. Хүй долоон худагт наадамчдад зориулж том хэмжээтэй, ЛЕД дэлгэц хоёрыг суурилуулж, Төв цэнгэлдэх хүрээлэнгээс наадмын нээлт болон хүчит бөхийн барилдааныг шууд үзүүлэхээр нийслэлийн ЗДТГ-аас бэлтгэж буй аж.


0 сэтгэгдэл