|

Том хөрөнгөтнийг баривчлахыг дахин шаардав

 

 

БНСУ-ын хотын иргэдийн төлөөлөл 14-нд Сөүл хотын Гуанхуамун талбайд 12 дахь удаагаа жагсаал хийж ерөнхийлөгч Пак Гын Хэ-г огцруулах хэргийг түргэн батлахыг шүүхээс шаардсан бөгөөд "эрх мэдлээр мөнгөний арилжаа хийдэг" том корпорацын эзэн сэжигтнийг баривчлахыг уриалсан байна.

Хотын иргэд хасах 10 хэмийн хүйтэнд "Пак Гын Хэ-г огцруулъя", "ерөнхийлөгчийг огцруулах явцыг түргэн эхлүүлье", "улс төрийн гэмт этгээд болон хөрөнгөтнийг албадан саатуулъя" гэх зэрэг бичиг барьж "соёлын салбар дахь хар жагсаалт"-ын гол гэмт этгээд, Чонхуадэ-Хөх ордны нарийн бичгийн дарга асан Ким Ки Чун, "эрх мэдлээр мөнгөний арилжаа" хийсэн хэрэгт холбогдсон Самсунгийн орлогч захирал Ле Жие-Уныг баривчлахыг шаарджээ.

Орон нутгийн цагаар 19 цагаас эхлэн хотын иргэд Чонхуадэ-Хөх ордон, үндсэн хуулийн цэц зэрэг дөрвөн замаар жагсаал хийсэн байна.

ХОУР

248 сэтгэгдэл