|

Халдлаганд өртөж 22 хүн нас барж 59 хүн эмнэлэгт хэвтэж байна

Халдлаганд өртөж 22 хүн нас барж 59 хүн эмнэлэгт хэвтэж байна

Английн Манчестер хотын "Манчестер Арена” цэнгэлдэхэд өсвөр үеийнхний шүтээн болсон дуучин Ариана Гранде тоглолтоо хийж дууссаны дараа дэлбэрэлт болж, 22 хүн амь үрэгдэн 50 гаруй хүн гэмтэж бэртсэн хэрэг өчигдөр гарлаа. Хохирогчдын тоог эхлээд 19 гэж мэдээлсэн ч дараа нь гурваар нэмэгдсэн юм. Хохирогчдын дунд бөмбөгөнд өртөөгүй, сандарсан хүмүүсийн хөлд гишгэгдсэн хүмүүс олон байжээ.

Мөн нэгэн эмэгтэй халдлага болсон талаар сонсоод гудамжинд зүрхний шигдээс болж нас барсан тохиолдол ч гарсан байна. Уг хэргийг алан хядагчдын үйлдэл гэж таамаглан мөрдөн шалгах ажлыг эхлүүлээд байна. Өчигдрийн байдлаар халдлагын улмаас 22 хүн нас барж, 59 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. 

Он гарсаар Их Британид хоёр дахь удаагаа цус асгаруулсан халдлага болсон нь энэ бөгөөд тус улсад 2013 онд хоёр, 2014 онд өнжөөд 2016, 2015 онд тус бүр нэг халдлага гарч байв. 


1 сэтгэгдэл