|

39 хүний аминд хүрсэн этгээдийг баривчилжээ

Шинэ он солигдох үед Туркийн Истанбул хотноо байрлах "Рейна” гэх шөнийн клубт террорист халдлага болсон билээ. Уг халдлагын үеэр 39 хүн амиа алдсан юм.

 

Шөнийн клубт халдлага үйлдсэн этгээдийг хяналтын камерийн тусламжтай тогтоосон боловч өнөөг хүртэл баривчилж чадаагүй байсан билээ.

 

Тэгвэл цагдаагийнхан дээрх халдлагыг үйлдсэн этгээдийг Истанбул хотын Эсэнурт дүүргээс баривчилсан талаар "Ройтерс” агентлаг мэдээлэв. Цагдаагийнхан халдлага үйлдсэн этгээдийн гэрэл зургийг олон нийтийн сүлжээнд байршуулжээ.

 

Тэрбээр Узбекстан улсын иргэн гэв.

 

Халдлагаар Израйль, Тунис, Ливи, Энэтхэг, Белги, Йордан болон Саудын Арабын улсын иргэн амиа алдсан юм.

6 сэтгэгдэл