|

В.ПУТИНД ЗАНАЛХИЙЛЖ БАЙСАН ЧЕЧЕНЬ ЭР БУУДУУЛЖЭЭ

В.ПУТИНД ЗАНАЛХИЙЛЖ БАЙСАН ЧЕЧЕНЬ ЭР БУУДУУЛЖЭЭ

Украины зүүн этгээдэд Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчидтай тулалдаж буй Киевийн армийн командлагч, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины амь насанд халдахаар төлөвлөсөн гэх хэрэгт сэжиглэгдэн өмнө нь хоригдож байсан чечень эр үл таних этгээдэд буудуулжээ. Эдүгээ 36 настай Адам Асмаев эхнэр Амина Акуевагийн хамтаар Францын "Le Monde” сонины сэтгүүлчид энэ сарын 1-нд ярилцлага өгөхөөр тохирчээ.

Улмаар тэд Украины нийслэл Киев хотын төвд өөрийгөө сэтгүүлч гэж нэрлэсэн залуутай уулзаж, машинд нь суух үед өнөөх эр гэнэт буу гарган, түүний чээжин тушаа газар руу нь буудсан байна. Энэ үед эхнэр нь гэмт хэрэгтэн рүү биедээ авч явсан буугаараа дөрвөн удаа хариу буудсан гэх мэдээлэл байна. Тэд хоёул хүнд шархдан эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд одоогоор биеийн байдал нь тогтворжиж байгаа аж. Цагдаа нар хэргийг шалгаж байна. Хэрэгтэн тухайн үед Александр Дакар гэх нэрээр Украины паспорт биедээ авч явж байжээ.
 

Эх сурвалж: Монголын мэдээ
Б.Даваахүү



0 сэтгэгдэл