|

Монголын баг БНСУ-д хожигдож, Японы шигшээтэй тоглоно

Монголын баг БНСУ-д хожигдож, Японы шигшээтэй тоглоно

Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн "Буянт-Ухаа" спортын ордонд үргэлжилж байна. Өчигдөр тус тэмцээний хэсгийн аваргын төлөөх тоглолт болж, "Б" хэсэгт багтсан манай эрчүүд БНСУ-ын багтай тоглов.

Эн тэнцүүхэн өрнөсөн тус тоглолтын эцэст БНСУ-ын шигшээ баг ялалт (3:2) байгуулж, хэсгээ тэргүүллээ. Манай баг маргааш "А" хэсгээс нэгээр гарсан Японы шигшээтэй хасагдах шатанд тоглох юм. Дашрамд дурдахад, уг тэмцээнд БНСУ, БНАСАУ, Япон, Тайвань, Хонгконг, Макао, Монголын баг өрсөлдөж байна.

Сэтгүүлч Ч.Зэвэг

232 сэтгэгдэл