|

Монгол иргэдэд БНСУ-ын олон удаагийн виз олгуулах санал тавилаа

Монгол иргэдэд БНСУ-ын олон удаагийн виз олгуулах санал тавилаа

 

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сунг-тай өнөөдөр буюу 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр уулзаж, хоёр улсын хооронд харилцан визгүй зорчдог байсан иргэдэд олон удаагийн виз олгох нөхцлийг ярилцлаа.

Монгол, Солонгосын хоорондын 2004 оны тохиролцооны дагуу визгүй зорчиж байсан иргэдэд БНСУ хилийн урьдчилан шалгах систем (I-prechecking)-ийг 2017 оны 4 дүгээр сарын 1-нээс эхлэн нэвтрүүлсэнтэй холбоотойгоор визтэй зорчих шаардлага тавигдаад байсан бөгөөд дээрх уулзалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд дөрөв, эсхүл нийт 10 удаа хилээр нэвтэрсэн хоёр талын иргэдэд таван жилийн хүчинтэй хугацаатай олон удаагийн виз /оршин суух хугацаа 30 хоног/-ийг хөнгөлттэй нөхцлөөр олгох талаар тохиролцоонд хүрэв.

Түүнчлэн Иргэд зорчих нөхцлийг харилцан хөнгөвчлөх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын 2012 оны гэрээний хэрэгжилтийг хангаж, хоёр талын иргэдэд олон удаагийн виз олгох нөхцлийг нарийвчлан тохирох, виз мэдүүлэгчдэд тавигдах шаардлагыг хөнгөвчлөх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо гэж Гадаад Харилцааны яамнаас мэдээллээ.


291 сэтгэгдэл