|

Ааруул бэлтгэх арга

Ааруул бэлтгэх арга
Шүүсэн буюу шахаж өтгөрсөн аарцаа модон хавтсан дээр дэлгэж хялгас буюу хутга, хусуураар элдэв хэв дүр оруулан зүсэж хатаасан, эсхүл гараараа бөмбөлцгөж хатаасан идээг ааруул гэнэ. Ааруул бол боровтор шаргал өнгөтэй бөгөөд исгэлэн хүчиллэг амттай байдаг. Аарцаа янз бүрийн аргаар хатааж ааруул болгоно.

Аарцаа гараараа базаж, гарын салаагаараа гоожуулж хатаадаг ч буй. Үүнийг базмал буюу шүүрмэг гэж нэрлэнэ. Мөн хэвэнд хэвлэх, бөсөнд бяслаг шиг баглаж хатаах, зоосон хэлбэртэй гэх мэтээр янз бүрийн аргаар хийснээ үндэслэн янз бүрээр хэвийн буюу зүсмэл ааруул гэж тус тус орон нутгийн зан заншлаараа нэрлэдэг. Ааруул нь хүмүүсийн ходоодны шингээлтэд тустай түүнийг хэдэн жилээр хадгалдаг юм. Ааруулыг цай, хонины мах хөшиглөсөн шингэн будаанд хийж идвэл шөлөрхөг бөгөөд тааламжтай байдаг аж.

Ааруул бол толгой өвдөж, цус хөөрөхөд идвэл тус болно. Мен удаан жил хатаасан ааруулыг шүдлэн хонины мах бүхий шөлөнд хийж уувал дагшуур ханиадыг хоггүй арилгана. Ялангуяа аян тоосонд явах, нутаг ус нүүснээс болж ус шороо өөрчлөгдөн гэдэс дотор евдехед ааруулын шел уувал дороо тус болдог байна. Хол замд ааруулыг биеэсээ салгадаггүйн учир энэ болой.

Монголчууд таван тансаг идээгээ зөөлөн тахилгатай уул ус, тэнгэртээ өргөл болгон өргөж бөөгийн зан үйлийг үйлддэг уламжлалтай. Үүнийг таван тансаг идээ гэж нэрлэдэг. Бяслаг, өрөм, ааруул, тос, ээзгий энэ тавыг таван тансаг цагаан идээ гэж нэрлэн таваглаж уул овоо, орон дэлхийн эздэд тахил болгон өргедег.


402 сэтгэгдэл