1/соёрхон баталсан олон улсын гэрээг Монгол Улсын Их Хурал өөрөө буюу Үндсэн хуулийн цэц;
2/Монгол Улсын Засгийн газрын байгуулсан буюу баталсан олон улсын гэрээг Монгол Улсын Их Хурал” гэж заасан байдаг. Тэгвэл үүнийг шинэчилсэн найруулгаар "...Хууль тогтоомж зөрчин байгуулсан олон улсын гэрээ гэх 35 дугаар зүйлийн
35.1.Энэ хуульд заасан журмыг зөрчиж, эсхүл зохих шийдвэр, эрх авахгүйгээр олон улсын гэрээнд гарын үсэг зурсан, олон улсын гэрээг Монгол Улс заавал биелүүлэх зөвшөөрлийг илэрхийлсэн албан тушаалтны буруутай үйлдлийг үндэслэн тухайн гэрээг Монгол Улсын хувьд хүчингүйд тооцуулах асуудлыг гадаад 21 хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олон улсын эрх зүйн хэм хэмжээний дагуу шийдвэрлүүлнэ.
35.2.Энэ хуулийн 35.1-т заасан зөрчил гаргасан албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэж өөрчилж буй ажээ.
Товчхон хэлэхэд, ингэснээр Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр шийдэх үүдийг нээж байгаа юм. Хуулийн өөрчлөлтөд заасан "асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” нь Гадаад харилцааны яам болж байгаа юм.
Эх сурвалжийн мэдээллээр, Тавантолгойн гэрээтэй холбоотой бүх бичиг баримтыг гарын үсэг зурахад бэлэн болгоод байгаа юм байна. Ингэхээр УИХ-аар өмнөх Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болгоход л Тавантолгойн 49 хувь Шинхуад, 51 хувь MCS-д очих "ногоон гэрэл” асна гэсэн үг. Тиймээс эрх баригчид өнөөдөр хуулиа өөрчлөөд өдөрт нь гэрээнд гарын үсэг зурахаар яарч байгаа тухай мэдээлэл ч байна. Ийн дэлхийн эхний 10-т багтдаг томоохон орд газрыг улс төрийн хүчнүүд, иргэний нийгмийн байгууллагуудын ямар нэгэн эсэргүүцэл тэмцэлгүй, УИХ-ын гишүүд нь ч өөрсдийн толгойгоор ард түмний өмнөөс дуугарч, төлөөллийн үүргээ биелүүлж чадалгүй Төрийн мэдлээс гаргахаар боллоо. Тиймээс цаг хугацаа хэмээх "шүүх”-д найдах л ганц зам бидэнд үлдэж буй бололтой.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
155 сэтгэгдэл