|

Архангайд 5.5 сая орчим толгой мал хаваржиж байна

 
 

Архангайд 5.5 сая орчим толгой мал хаваржиж байна

 

Архангай аймгийн 19 сумын 50 орчим хувь нь цастай байна. Цэнхэр, Хотонт, Төвшрүүлэх сумын нутгаар цасны зузаан 5-7 см, Тариат, Өндөр-Улаан, Хашаат, Чулуут, Цэцэрлэг сумын нутгаар цасны зузаан 0-3 см, бусад сумын нутгаар цасгүй өвөлжжээ. Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд 14.3 мянган малчин өрхийн 5.5 сая орчим толгой мал хаваржиж байна. Улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 61 өрхийн 12.7 мянга, өөр аймгийн бусад суманд 834 өрхийн 296.2 мянган мал отроор хаваржиж байгаа юм.

Энэ онд нэмэгдэл тэжээлд 1682.7 мянган толгой мал орж, байран маллагаанд 79.8 мянган толгой мал байна. Архангай аймагт нийт 954 бэлчээрийн худаг байгаагаас инженерийн хийцтэй, гүн өрмийн 737, энгийн уурхайн 211, усан сан 6 тоологдсон бөгөөд нийт худгийн 85.1 хувийг ашиглаж, нийт малчин өрх, мал сүргийн 80.8 хувь нь усаар хангагдаж байна. Цаашид бэлчээрийг усжуулах инженерийн хийцтэй гүн өрмийн худаг шинээр гаргах, сэргээн засварлах 135 худаг байгаа аж.  
 
П.АНИР
Оллоо.мн

165 сэтгэгдэл