|

БНАСАУ-д дангаар авсан хоригоо Өмнөд Солонгос цуцалж магадгүй

 

БНАСАУ-д дангаар авсан хоригоо Өмнөд Солонгос цуцалж магадгүй

 

БНАСАУ-д дангаар авсан хориг арга хэмжээгээ цуцлах асуудлыг Өмнөд Солонгосын эрх баригчид хэлэлцэж байна. Энэ тухай Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Кан Гён Хва парламентын хуралдаанд үг хэлэхдээ мэдэгджээ.

Кан Гён Хвагийн хэлснээр,  Өмнөд Солонгосын дангаар авсан хориг арга хэмжээ нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс БНАСАУ-ын эсрэг тавьсан хориг хязгаарлалттай олон талаар давхацаж байгаа учир хориг арга хэмжээг цуцлах нь "маш чухал утгатай алхам болно”.

2010 онд Өмнөд Солонгосын Тэнгисийн цэргийн хүчний "Чонан” хөлөг онгоц сүйрч живсэн үйл явдал болсны дараа Өмнөд Солонгосын эрх баригчид БНАСАУ-д дангаар хориг арга хэмжээ авсан юм. Тухайн үед Чонан” хөлөг онгоцыг Умард Солонгосын шумбагч онгоцноос харвасан торпед буюу шунгадаг минад оногдож сүйрсэн гэдэг дүгнэлтийг Өмнөд Солонгос болон АНУ-ын эрх баригчид хийсэн бөгөөд улмаар хүмүүнлэгийн салбарын харилцаанаас бусад Солонгос хоорондын бараг бүх харилцаа холбоог тасалж, худалдаа, хөрөнгө оруулалтад хориг тавьсан билээ. 


290 сэтгэгдэл