|

Умард Солонгост хоригоос болж эмэгтэйчүүд амиа алдаж байна

 

БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээ тус орны хүмүүнлэгийн байдлыг улам дордуулж байна гэж Умард Солонгост суугаа Оросын элчин сайд Александр Мацегора мэдэгджээ. Түүний хэлсэн үгийг РИА Новости агентлаг дурдсан байна.

Пхеньяны эрх баригчдын эсрэг хориг арга хэмжээ авах асуудал эрхэлсэн НҮБ-ын хорооны хуралдааны дараа Мацегора сэтгүүлчдэд хэлэхдээ, хязгаарлалтын арга хэмжээнээс болоод хохирч буй Умард Солонгосын хүн амд хүмүүнлэгийн тусламж, түүний дотор эм бэлдмэл, хүнсний бараа хүргэх бараг боломжгүй болох юм гэжээ.

Элчин сайдын хэлснээр, эмэгтэйчүүдийн хорт хавдрыг эмчлэх нь тус орны нэг гол асуудал болоод байна. Эмнэлгийн төрөлжсөн төвд тоног төхөөрөмж хүргэх боломжгүй болсноор эмэгтэйчүүд нас барж байгаа ажээ.

"Юу хийх хэрэгтэйг хянаж, шалгадаг цагдаа төдийгүй, хүнсний бараа, эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийг хүргэж өгөхөд хүмүүнлэгийн агентлагнуудад тусладаг бүтэц” байхыг дипломатч Умард Солонгосын асуудал эрхэлсэн хороонд уриалсан байна.

Пхеньяны эрх баригчдыг цөмийн ээлжит туршилт хийсний дараа 2017 оны зун НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Умард Солонгосын эсрэг хязгаарлалтын арга хэмжээг өргөжүүлсэн тогтоол гаргасан юм.

 

С.Инда

0 сэтгэгдэл